Нийгмийн хариуцлага

Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК - Нийгмийн тогтвортой хөгжил, эрүүл оршихуйг эрхэмлэгч

Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагааасаа эхлэн өнөөдрийг хүртэл нийгмийн сайн сайхан үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ байгаль орчны тогтвортой хөгжилд чиглэсэн алхмуудыг хэрэгжүүлсэн байна.

Байгаль орчны бодлого

Байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлагуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлнэ. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй хандлагыг байгууллагын соёлдоо нутагшуулан ногоон худалдан авалтыг дэмжигч, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэгч, гоо сайхны салбартаа манлайлагч байгууллага байна.

Баримтлах зарчим

Бид бүтээгдэхүүний савалгааны хувьд байгаль орчинд ээлтэй материалыг нэвтрүүлэн, бүтээгдэхүүний савалгааг дахин ашиглах, эсвэл дахин боловсруулах боломжтой байхаар зохион бүтээж байна. Жишээлбэл, биологийн задралд ордог баглаа боодол, дахин ашиглах боломжтой сав, хамгийн бага материалаар бүтээгдсэн загваруудыг нэвтрүүлснээр хог хаягдлыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахыг зорин ажилладаг.
1
Байгалийн нөөцийн /эрчим хүч, ус дулаан, цаас/ ашиглалтдаа хяналт тавьж үр ашигтай ашиглах замаар нөөцийг арвилан хэмнэнэ.
2
Байгаль орчинд ээлтэй, ногоон дизайныг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлнэ.
3
Байгаль орчинд ээлтэй хамт олон болоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтмол сургалтыг зохион байгуулж, зохистой зөв дадлыг хэвшүүлнэ.
4
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, дахиврыг ашиглах боломжийг бий болгоно.

Тогтвортой хөгжлийн бодлого

Бид ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн олон шатны үйл ажиллагаанд хэмнэлттэй ажиллаж байна.

Ус цэвэршүүлэх системийн хатуулагтай усыг дахин ашигласнаар сард 50-70тонн ус хэмнэж байна.
Технологийн хөргөлтийн усыг дахин ашигласнаар сард 70-100тонн ус хэмнэж байна.
Найрлагын төхөөрөмж тус бүр дээр даралт тохируулагч суурилуулснаар уурын хэрэглээ 20%-р багассан.
Оффисын барилгыг 3см XPS дулаалгатай металл фасадаар шинэчилснээр дулаан алдагдал 50%-р багассан. 
Ус цэвэршүүлэх системийн хатуулагтай усыг дахин ашигласнаар сард 50-70тонн ус хэмнэж байна.

Санитас 50₮ сан - WASH ZONE тохижилт

НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д аюулгүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, гэр, сургууль, эмнэлэг, ажлын байр гээд бүх орчинд шаардлага хангасан усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх гэж заасан байдаг ч манай улсад тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.

Монос косметик ХХК-ийн 35 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд сурагч бүрт хүртээмжтэй, эрүүл ахуйн дадал, хэвшлийг төлөвшүүлэх гар угаах жишиг орчин “Wash zone”-ийг бий болгож байгаа юм.

2025
Санитас брэнд нийслэлийн 47-р сургуульд гар угаах жишиг “wash zone” тохижуулж өглөө
2024 он
“Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх” сургалтын жишээ болон анхааруулах зүйлүүдээр богино хэмжээний Reels хийж, олон нийтэд түгээв.
2023 он
“0-10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аргачлал” сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулав
2016-2022 он
“Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх” зорилгоор Нийслэлийн бүх цэцэрлэгт Хантааз, дохиур тараав.
2019 он
Энд гарц хэрэгтэй байна.
2017 он
Ааваа, ээжээ намайг зам тээврийн ослоос хамгаалаач 227 цэцэрлэгт самбар байршуулж, эцэг, эх, асран хамгаалагч нарыг сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулав
2016-2022 он
“Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх” 26 сэрэмжлүүлэг видео хийж, олон нийтэд хүргэсэн