GMP үйлдвэр

Олон улсын GMP стандартын шаардлага хангасан жишиг үйлдвэр

Үндэсний үйлдвэрлэгч компани нь түүхэн урт аяллын замдаа олон улсын GMP стандартад нийцсэн Монголын хамгийн том гоо сайхны үйлдвэрийг 2019 оноос бүтээн байгуулж, 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж байсан түүхтэй.

Үйлдвэрийн тухай

Үндэсний үйлдвэрлэгч компани нь түүхэн урт аяллын замдаа олон улсын GMP стандартад нийцсэн Монголын хамгийн том гоо сайхны үйлдвэрийг 2019 оноос бүтээн байгуулж, 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж байсан түүхтэй.

GMP /Good Manufacturing Practice/ буюу үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. GMP буюу Үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.

Өөрөөр хэлбэл чанарыг нь шалгаж баталгаажуулж байгаа олон улсын систем бөгөөд /QC+QA/ чанарын хяналт+ чанарын баталгаажилт гэсэн хэсгээс тогтоно. Тиймээс хэрэглэгчид GMP стандарт хангасан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эргэлзэх хэрэггүй, аюулгүй бүтээгдэхүүн гэдэгт итгэлтэй байж болно.

Үйлдвэрийн хүчин чадал

Олон улсын GMP Стандартын шаардлага хангасан Монголдоо анхдагч гоо сайхны жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар найрлага хийх зориулалт бүхий 100л, 200л, 500 литрийн багтаамжтай зуурлагын тогоо, хөргөлтийн нөөцийн танкууд, 5 төрлийн савлагааны машин, ус цэвэршүүлэх систем  нийт 28 нэр төрлийн тоног төхөөрөмжийг ашиглан олон улсын шаардлагад нийцсэн арьс болон үс арчилгаа гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнийг Монголдоо худалдаалахаас гадна дэлхийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлсэн юм. 

Одоогийн байдлаар гоо сайхны GMP үйлдвэр нь:

1 өдөрт 3600-3800 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 

  • Детергент тогоо: Хүчин чадал өдөрт 2,500кг – 2,700кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Тосны тогоо: Хүчин чадал өдөрт 480кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Сүүний тогоо: Хүчин чадал өдөрт 240кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Чийгшүүлэх тоник: Хүчин чадал өдөрт 360кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Нунтаг: Хүчин чадал өдөрт 90 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх

GMP үйлдвэр нь 1 цагт 2280-2400 ш бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай 5 шугамтай

  • Чийгшүүлэх тоник савлах төхөөрөмж 1 минутад 20-25 ширхэг
  • Тос болон сүүн шингэн савлах төхөөрөмж 1 минутад 30-35 ширхэг
  • Tube савлах төхөөрөмж 1 минутад 25-30 ширхэг
  • Гар ариутгагч, шампунь, шингэн саван савлах төхөөрөмж 25-30 ширхэг 
  • Нунтаг савлах төхөөрөмж 1 минутад 15-20 ширхэг
Үйлдвэрийн хүчин чадал
Хоногт 2 тонн тос, 10 тонн саван шампунь үйлдвэрлэнэ
Технологи & Патент
100+ нарийн технологи 20+ патент эзэмшдэг
Бүтээгдэхүүний нэр төрөл
11 брэндийн 150+ нэр төрлийн өндөр чанартай бүтээгдэхүүн

Чанар стандарт - Хэрэгжүүлж буй олон улсын стандартууд

Манай компани нь  2017 оноос  ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, 2020 онд Байгаль орчны менежментийн тогтолцоо үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийн топ 5-н баталгаажуулалтын байгууллага болох Францын Afnor группээс гэрчилгээгээ гардан авсан ба жил бүр баталгаажилтын аудитад хамрагдан ажиллаж байна.

2022 онд Олон улсын гоо сайхны үйлдвэрийн зохистой дадал/ GMP / стандартыг үйлдвэрийн үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн Их британт төвтэй Интертек компаниар жил бүр баталгаажилтын, хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

Чанарын бодлого

Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээдлэн холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд дэвшилтэт технологи, мэдлэгт тулгуурлан чанартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана. 

ISO 9001:2015
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг төгс хэмжээнд хүргэх зорилготой буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад чиглэсэн стандарт юм.
ISO22716:2007
Олон улсын гоо сайхны үйлдвэрлэлийн зохистой дадал/GMP/-ын стандартыг нэвтрүүлэн Их Британид төвтэй Энэтхэг улсын “Интертек” олон улсын баталгаажилтын байгууллагаас гэрчилгээгээ гардан авсан.
ISO14001:2015
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах зэрэгт анхааран ажиллахад чиглэсэн.

GMP стандарт нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд аюулгүй байдалд чиглэсэн байдаг бол ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэнэ гэсэн зорилготой буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад чиглэсэн стандарт юм.

ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах зэрэгт анхааран ажиллахад чиглэсэн байдаг.

Энэхүү гурван стандартыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр лаборатори чанар хяналтаар баталгаажсан аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэдэг, байгаль орчиндоо ээлтэй хог хаягдал болон сөрөг нөлөөллийг бууруулсан  тогтвортой үйлдвэрлэл явуулж буйн баталгаа юм. 

Дотоод хяналтын лабортори

Монос Косметик” ХХК нь гоо сайхны бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргахад зориулан дотоод хяналтын лабораториудыг үе шаттайгаар ашиглалтанд оруулсан.

2021 онд хими, 2023 онд микробиологийн лабораториудыг орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглон, ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг үнэлэхдээ химийн 8 үзүүлэлт, микробиологийн 11 үзүүлэлтийн хүрээнд батлагдсан монгол улсын/ MNS/ болон /ISO/ стандарт арга, аргачлалын дагуу нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан шинжилгээг үнэн зөв бодит үр дүнг гарган баталгаажуулж байна.

Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг цуврал бүрээс дотоод хяналтын хими микробиологийн лабораторт болон ХАБҮЛЛ-д жилд 2-удаа шинжилгээнд хамруулж баталгаажуулан ажилладаг төдийгүй ХАБҮЛЛ -аас жил бүр зохион байгуулдаг шинжээч нарын ур чадварын сорилтонд хамрагдаж өөрсдийн ур чадварыг баталгаажуулан ажиллаж байна. 

Өөрийн брэндээ бүтээ

"Монос Косметик" ХХК дотоод үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөцөө бүрэн ашиглалтад оруулахаар OEM, ODM үйлдвэрлэлийг та бүхэнд санал болгож байна.

Original Equipment Manufacturers (OEM)

Үйлдвэрт захиалга өгөх үйлчлүүлэгчийн санал хүсэлтийн дагуу олон улсын стандартын чанар шаардлагуудыг баримтлан зөвхөн үйлдвэрлэлийн нөөц боломжоор хангах хамтын ажиллагааны арга зам

Original Design Manufacturers (ODM)

Үйлдвэрт захиалга өгөх үйлчлүүлэгчийн санал хүсэлтийн дагуу загвар дизайн, судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны үйл явцыг боловсруулж олон улсын стандартын чанар шаардлагуудыг баримтлан зах зээлд худалдаалах эрхийг өгөх хамтын ажиллагааны арга зам. 

Олон улсын жишиг

Үйлдвэрлэлийн салбарт OEM болон ODM-ийн нөлөө нь маргаангүй гүн гүнзгий байдаг. Эдгээр хүрээ нь зөвхөн үйлдвэрлэлийн арга биш юм; Эдгээр нь зардлын хэмнэлт, инноваци, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд компаниудын туулдаг стратегийн замыг төлөөлдөг. Тухайлбал, Олон Улсын Худалдааны Захиргааны тайланд OEM болон ODM загварууд, ялангуяа технологийн салбарт дэлхийн хэмжээнд өргөн хэрэглээний электрон барааны экспоненциал өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Эдгээр загваруудын олон талт байдал, дасан зохицох чадвар нь компаниудад хэрэглэгчдийн янз бүрийн эрэлт хэрэгцээг хурдан бөгөөд үр ашигтайгаар хангах боломжийг олгодог. Зах зээлд гаргах цаг хугацаа, инноваци нь амжилтын гол тулгуур болдог дэлхийд OEM болон ODM нь дэлхийн үйлдвэрлэлийн өргөн уудам, олон янзын барилга байгууламжийг дэмжих хоёр тулгуур багана гэдгээрээ ялгардаг.