R&D хамтын ажиллагаа

Гоо сайхны салбарын хамгийн том үндэсний үйлдвэрлэгч

Монголын гоо сайхны салбарын түүхэн хөгжлийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК-ий брэнд бүтээгдэхүүнүүд нь дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальт, алтан гадас одонт, Монгол улсын шилдэг зохион бүтээгч Балдандоржийн Эрдэнэхишигийн оюуны үнэт бүтээлүүдээс үүсэлтэй.
Мэндчилгээ
Монос Косметик ХХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд, гоо сайхан, эрүүл мэндийн үнэ цэнийг эрхэмлэдэг нийт хэрэглэгчиддээ мэндчилж байгаадаа баяртай байна. Итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлж, байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүнээр хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээцгээе.
Х.Солонго
Монос Косметик ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Бүтээгдэхүүн
хөгжүүлэлтийн бодлого

Монос Косметик компани нь Монгол орны уламжлалт, өндөр идэвхт ургамлын охь, ханд, амьтны гаралтай түүхий эдүүдийн гоо сайхны үйлдлийг тогтоон, байгалийн гаралтай орцуудыг гоо сайхны ШУ-тай хослуулан бүтээгдэхүүн хөгжүүлж ирсэн түүхтэй. Бид шинэ бүтээгдэхүүн зохион бүтээхдээ дараах бодлогыг баримтлан ажилладаг.

1
Гоо сайхны ШУ-ы салбарт ашиглагддаг хамгийн аюулгүй, найдвартай, олон улсад туршигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүн баталгаажсан орцыг сонгох.
2
Хүний арьсны урт хугацааны эрүүл мэндэд аюулгүй, зохистой хувь хэмжээгээр орцыг томъёолох.
3
Гоо сайхны салбарын олон улсын стандартууд, удирдамжуудыг баримталж ажиллах.
4
Гоо сайхны салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж ажиллах.
5
Гоо сайхны салбарын судалгаа хөгжүүлэлттэй хамт алхах.

Судалгаа шинжилгээ

Монголчуудын гоо сайхны эртний уламжлал, байгаль цаг уурын болон Монгол хүний арьсны онцлогт тохирсон барагшун, гүүний саам, чацарганатай арьс арчилгааны Биомон цувралын шинэ технологиуд нь 2005 онд Монгол улсын төрийн шагнал, дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн Монголын брэнд бүтээгдэхүүнүүд юм. Манай мэргэшсэн химич, технологичдын баг ажиллаж, өөрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн лаб, хими, микробиологийн лаб-д судалгаа шинжилгээгээ хийхээс гадна МУ-ын мэргэжлийн лаб-ууд, БНСУ-ын лаб-уудтай хамтран ажиллаж бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинжилгээ, баталгаажуулалтыг хийж байна.

Монголын гоо сайхны салбарын түүхэн хөгжлийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК-ий брэнд бүтээгдэхүүнүүд нь дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медальт, алтан гадас одонт, Монгол улсын шилдэг зохион бүтээгч Балдандоржийн Эрдэнэхишигийн оюуны үнэт бүтээлүүдээс үүсэлтэй. Түүний олон жилийн туршилт, судалгааны дүнд бүтээгдсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь эх орондоо шинэ салбарыг хөгжүүлж, гоо сайхны салбарын хамгийн том үндэсний үйлдвэрлэгч компанийг бий болгосон билээ.

ULAANBAATAR PARTNERSHIP 2016
2016 онд Монос Косметик ХХК-ийг “ULAANBAATAR PARTNERSHIP 2016” Олон улсын намрын үзэсгэлэнгийн ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭГЧ байгууллагаар шалгаруулав
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН / CERTIFIED ORGANIC
2017 онд Монос Косметик ХХК-ийн “ЧИХЭР ӨВСНИЙ ХАНДТАЙ БИОМОН” шампунь бүтээгдэхүүн нь чихэр өвсний хандны уураг, амин дэмийг агуулсан, уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан хаягдалгүй үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрлэлийн менежмент үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавигдах шалгууруудыг хангаж буй тул ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН / CERTIFIED ORGANIC бүтээгдэхүүн болохыг батламжилсан гэрчилгээ олгов.
WIPO award certificate
Биомон арьс арчилгааны бүтээгдэхүүн Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль “WIPO award certificate” шагнал хүртлээ. 2005 онд Монос Косметик компанийн үүсгэн байгуулагч Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Балдандоржийн Эрдэнэхишиг технологичийн зохион бүтээсэн Барагшун, Гүүний саамтай Биомон арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүн нь Дэлхийн Оюуны өмчийн алтан медал “WIPO award certificate” хүртсэн билээ. Биомон арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүн нь Монголчуудын гоо сайхны эртний уламжлал, байгаль цаг уурын онцлогт төгс тохирсон бүтээгдэхүүн юм.

Онцлох орц

Бүтээгдэхүүний орц найрлагуудаас онцлох 20-30 төрлийн орцын мэдээлэл хэрхэн үйлчилдэг тайлбар мэдээллийг хэрэглэчиддээ хүргэж байна.

Витамин Ц
Хүчтэй антиоксидантаар арьсыг чөлөөт радикалаас/исэлдэлтээс хамгаалж, коллаген нийлэгжилтийг дэмжин арьсыг залуу, уян хатан байхад тусалдаг. Мөн пигментацийг багасгаж, арьсны өнгийг гэрэлтсэн, жигд болгоно.
Витамин Ц
Хүчтэй антиоксидантаар арьсыг чөлөөт радикалаас/исэлдэлтээс хамгаалж, коллаген нийлэгжилтийг дэмжин арьсыг залуу, уян хатан байхад тусалдаг. Мөн пигментацийг багасгаж, арьсны өнгийг гэрэлтсэн, жигд болгоно.
Витамин Ц
Хүчтэй антиоксидантаар арьсыг чөлөөт радикалаас/исэлдэлтээс хамгаалж, коллаген нийлэгжилтийг дэмжин арьсыг залуу, уян хатан байхад тусалдаг. Мөн пигментацийг багасгаж, арьсны өнгийг гэрэлтсэн, жигд болгоно.
Витамин & Минерал
Байгалийн идэвхт орцууд
Бусад идэвхт орцууд

Хамтын ажиллагаа

Манай компани 2017 оноос хойш БНСУ-ын гоо сайхны сургууль, R&D лаб-ууд, гоо сайхны түүхий эд үйлдвэрлэгч компаниудтай байнгын хамтын ажиллагаатай туршлага судлах, хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэх, гоо сайхны түүхий эд татан авах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Бид бүтээгдэхүүнүүдээ гоо сайхны ШУ-ы судалгаа хөгжүүлэлтийн сүүлийн үеийн судалгааны арга зүй, орц найрлагын томъёо, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үүнд:

2017 оноос эхлэн БНСУ-ын Daegu Haany University-тэй хамтран 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн бол 2021 оноос эхлээ БНСУ-ын гоо сайхны судалгаа хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч N&N LLC-тэй хамтран ажиллаж байна. Мөн бид БНСУ, БНХАУ, БНТурк улсын гоо сайхны түүхий эд үйлдвэрлэгч компаниудтай олон жилийн хамтын ажиллагаатай ажиллаж байна.