Монос Групп болон Жэжү хотын Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Монос Косметик ХХК болон Монос Хүнс ХК, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харъяа Синдүра эмнэлэгийн төлөөлөл 10-р сарын 1-ээс 4-ний хооронд Жэжү хотын анагаах ухааны хүрээлэнтэй танилцаж “Jeju Herbal medicine & Wellness festival”-д амжилттай оролцлоо. Энэхүү үзэсгэлэн фестивалд Монос Хүнс ХК, Монос Косметик компаниуд өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг Монгол орны хөрсөнд ургадаг байгалийн идэвхт орц найрлагатай “Биомон” гоо сайхан болон эрүүл мэндийг дэмжих “Цэнэг” бүтээгдэхүүнээр амжилттай оролцсон юм. Тус үзэсгэлэнг Жэжүгийн уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Жэжү мужийн захиргаа зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний үеэр уламжлалт анагаах ухааны үзэсгэлэн, уламжлалт ургамлын эмчилгээ, вэлнэсс амьдралын хэв маягт нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан юм.

Цаашид Монос Группийн харъяа компаниуд БНСУ-ын Жэжүгийн Солонгос анагаах ухааны хүрээлэнтэй Эм зүйн ахисан түвшний хөтөлбөр, эмийн ургамлын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болоод байгаа юм.