Монос косметик ХХК нь 2017 оноос эхлэн үйл ажиллагаандаа ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, 2020 оноос ISO14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцооны стандартуудыг тус тус нэвтрүүлэн, Дэлхийн топ 5-н баталгаажуулалтын байгууллага болох Францын AFNOR группээс гэрчилгээгээ гардан авч, жил бүр баталгаажилтын аудитад хамрагдан ажилладаг. AFNOR групп нь Дэлхийн 37 оронд салбартай 1318 ажилтан 63000 хэрэглэгч харилцагчтай ба стандарчлал, гэрчилгээжүүлэлт, стандартын хэвлэл, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд эхний 5-д ордог тэргүүлэх баталгаажуулалтын компани юм.

Манай компани энэ жил гэрчилгээ сунгах аудитад амжилттай хамрагдаж, компанийн төлөөлөл Чанарын албанаас Франц улсын Парис хот дахь AFNOR группийн төв байранд зохион байгуулагдсан Олон улсын стандартын сургалтанд амжилттай хамрагдан AFNOR Competency training institute-ээс 10 сарын 2-нд гэрчилгээгээ гардан авлаа. Түүнчлэн 2026 онд ISO9001;2015 стандартын шинэчилсэн хувилбар батлагдахтай холбоотой санал хэлэлцүүлэгт амжилттай хамрагдлаа. 

Энэ үеэр ISO стандарт болон чанарын менежментийн тогтолцооны шинэчилсэн хувилбаруудын чиглэлээр сургалтанд хамрагдан Олон улсын шинжээчидтэй мэргэжлийн туршлага, мэдлэг солилцсон ба Монгол болон Европын холбооны чанарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл явдал боллоо.