Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Санитас брэндийнхээ 50 төгрөг тутмыг хүүхдийн зам тээврийн ослыг тэглэх аяны үйл ажиллагаанд зарцуулж “Санитас 50₮ сан” хөтөлбөрийг 2015 оноос хойш өдгөө 10 жил “Хүүхэд зорчиж байна” ТББ тай хамтран хэрэгжүүлж ирсэн. Мөн цар тахлын үед нийгэмд гар угаах, халдварт өвчлөлөөс сэргийлэх үйл ажиллагааг санаачлан Санитас брэнд “Гараа угаасанд баярлалаа” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Тэгвэл 2025 онд Монос Косметик компани 35 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдийн гар угаах дадлыг нэмэгдүүлэх, орчин нөхцлийг сайжруулах ажлыг НҮБ-ийн Хүүхдийн сан UNICEF байгууллагатай хамтран эхлүүлээд байгаа юм. Энэхүү ажлын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар хамтран ажиллахаа мэдэгдэж цаашид дараах 2 чиглэлд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.
Үүнд:
- Бага насны хүүхдүүдийн гарын ариун цэврийг сахиулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн дадал зуршлыг суулгах “Гараа угааж эрүүл байя” аяныг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- “Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг дэмжих, эцэг эх асран хамгаалагч нарт сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.











